“ОЮУН УХААНЫ БЭРХШЭЭЛ: СУДАЛГАА, БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ” сэдэвт олон улсын зөвлөгөөн зохион байгууллаа

Америкийн оюун ухааны бэрхшээл болон хөгжлийн эмгэг судлалын нийгэмлэгийн (AAIDD) гүйцэтгэх захирал доктор М.Найгрэн 2018 оны 4 сарын 9-нөөс 4 сарын 19-ны хооронд  “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ” дээр ажиллалаа. “Америкийн оюун ухааны бэрхшээл болон хөгжлийн эмгэг судлалын нийгэмлэг” (AAIDD) нь 1876 онд байгуулагдсан, дэлхийн 50 гаруй орны 5000 гаруй гишүүнтэй бөгөөд оюун ухааны бэрхшээлийн чиглэлээр бодлого боловсруулж, мэргэжлийн түвшний судалгаа-сургалт явуулдаг дэлхийн ууган байгууллага юм.  

Доктор М.Найгрэн айлчлалынхаа хүрээнд Монголын оюун ухааны бэрхшээл болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын өнөөгийн байдалтай танилцаж, хамтарсан хурал зөвлөгөөн болон МУБИС-ийн багш нарт зориулж сургалт явуулж ажиллалаа.

2018 оны 04 сарын 13-нд “ОЮУН УХААНЫ БЭРХШЭЭЛ: СУДАЛГАА, БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ” гэсэн сэдэвтэй олон улсын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд доктор М.Найгрэн гол илтгэлийг хэлэлцүүлсэнээс гадна Японы Нагояа Их сургуулийн профессор багш нар хуралд цахимаар холбогдож, илтгэл хэлэлцүүллээ. Олон улсын зөвлөгөөнд БСШУСЯамны төлөөлөл, Японы Хүүхдийг ивээх сан, АНУ-ын элчин сайдын яам, Монголын тусгай сургуулуидын төлөөлөл, ТББ-ын төлөөллүүд зэрэг салбар салбарын төлөөлөл оролцсон.  

Энэхүү олон улсын зөвлөгөөн нь МУБИС-ийн А байрны видео хурлын өрөөнд болсон бөгөөд Нагояа Их сургуулийнхан цахимаар хуралд оролцсон нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан онцлог зөвлөгөөн байж чадлаа.