“МОНГОЛ ЯПОНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ” сэдэвт олон улсын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Монгол дахь тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг дэмжихийн тулд дан ганц боловсролын салбар бус эрүүл мэнд, сэтгэл судлалын салбарын хамтын ажиллагаа нэн чухал байдаг. Иймээс 2017 оны 9 сарын 13-нд Нагояа Их сургуулийн профессор Номура Кэнжигийн хамт АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш нартай уулзаж, хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцож, хамтарсан сургалт, судалгааны ажлуудыг хийхээр ярилцсан.

Энэхүү уулзалтын дараа 2018 оны 03 сарын 6-нд “Монгол Японы хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал” сэдэвтэй олон улсын зөвлөгөөнийг Хүүхдийн хөгжлийг дэмжих төв амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд МУБИС, Нагоя Их сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим оролцож нийт 6 илтгэл хэлэлцүүлсэн. Нагоя их сургуулиас профессор Номура Кенжи болон Канеко Хитоши нар Япон дахь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар илтгэл хэлэлцүүлж оролцлоо. Мөн АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Б.Баярмаа, мөн төвийн эмч, сэтгэл зүйч нар илтгэл хэлэлцүүлж оролцлоо. Зөвлөгөөний дараа санал дүгнэлт, хэлэлцүүлэг явагдаж 2 орны төдийгүй, боловсрол, эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.