“Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбар” –ын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2019 оны 11 сарын 10-11 сарын 16-ны өдрүүдэд Нагояа Их сургуулийн профессор, хүүхдийн сэтгэцийн эмч Номура Кэнжи, судлаач Фүкүмото Риэ нар МУБИС-т ажиллаж, “Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбар”-ын даалгавруудыг эцэслэх, боловсруулах гарын авлагыг хэлэлцэж боловсруулах ажлуудыг хийсэн.

“Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбар” нь доорх иж бүрдэл бүхий байна. Үүнд:

  1. Сорилын онолын гарын авлага  
  2. Сорил авах гарын авлага
  3. Сорилын үр дүн боловсруулах гарын авлага
  4. Тэмдэглэл хөтлөх маягт
  5. Хэрэглэгдэхүүний иж бүрдэл  

2020 оны намар “Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбар”-ын нээлтийн үйл ажилагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нээлтийн үйл ажиллагаанаас гадна тус сорилыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн үнэлгээнд ашиглах сорил авагч нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.