6-р сарын 3-нд АНУ, Питсбург хотноо болох AAIDD байгууллагын 144-р хуралд оролцож "Олон улсын шагнал"-ыг авахаар байлаа, гэвч COVID -19 тахлаас болж тэрхүү үйл ажиллагаа цуцлагдсан. Америкийн Оюуны бэрхшээл судлалын холбоо нь 1876 онд байгуулагдсан, 55 улс оронд үйл ажиллагаа явуулдаг 5000 гаруй эрдэмтэн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Оюуны бэрхшээл судлал салбарын дэлхийн тэргүүлэх байгууллага ажээ.