МУБИС, НАГОЯА Их сургууль хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа

МУБИС болон Нагояа Их сургууль нь тухайн жилийн ажлын төлөвлөгөө болон төсөвөө хэлэлцэж, түүнийгээ хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажуулж ажилладаг. Тус хичээлийн жилийн хувьд Нагояа Их сургуулийн Боловсрол судлал, хүний хөгжлийн сургуулийн захирал доктор Такаи Жиро болон Сэтгэл зүйн хөгжил, судалгааны төвийн дарга доктор Нагата Масако нар Монголд ажиллаж, гэрээнд гарын үсэг зурлаа.