2019 оны 9-р сарын 18-20 хооронд МУБИС, Нагояа Их Сургуулийн хамтарсан “Хүүхдин хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Д.Одгэрэл, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Цэвээндарь нар Өвөр Монголын Багшийн Их Сургуульд ажиллаад ирлээ. МУБИС болон Японы Нагояа Их Сургуулийн Сэтгэл зүйн дэмжлэг - судалгааны төвийн эрхлэгч профессор М.Нагата, сэтгэц мэдрэлийн эмч Проф. Номура Кенжи нарыг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Го, Сэтгэл судлалын сургуулийн захирал Доктор Оюунтена, Доктор Гэгээнтуяа, Гадаад харилцааны албаны ажилтан Мао нар хүлээн авч уулзлаа. Талууд тус тусын сургуулиудын талаар товч танилцуулж сэтгэл судлалын салбарт хэрэгжүүлж буй ажлууд, өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцаж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. МУБИС-ийн багш Д. Одгэрэл “Тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих тогтолцооны харьцуулсан судалгаа” сэдвээр, НИС багш Нагата М., Номура К. нар “Япон дахь тусгай хэрэгцээтэй хүүхдийн үнэлгээ оношилгоо” сэдвээр лекц уншииж Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн сэтгэл судлалын сургуулийн багш, докторын хөтөлбөрийн оюутнууд идэвхитэй оролцож сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
МУБИС, НИС, ӨМБИС гурван сургуулийн төлөөлөл уулзаж цаашид “хүүхэд судлалын” чиглэлээр туршлага судалж, санал солилцож хамтран ажиллахаар тохиролцлоо.