Танака Бине оюун ухааны сорил”-ын Монгол хувилбар боловсруулах судалгааны ажил /2017-2020 он/

Даяарчлалын өнөө үед улс орны эдийн засгийн хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйлийн нэг нь оюуны үйлдвэрлэл, өмчийн нэг чухал хэлбэр нь оюуны өмч болж буй нөхцөлд Монгол хүүхдийн оюуны нөөц чадамжийг тодорхойлох, түүний түвшинг хэмжих, үнэлэх баталгаатай аргуудын хэрэгцээ зайлшгүй урган гарч ирж байна. Бид Монгол хүүхдийн оюун ухааны хөгжлийг тодорхойлох энэхүү судалгаандаа дэлхийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн суурь тестийг эх хэлнээ орчуулан, судалгааны тестийн Монгол хувилбарыг боловсруулан Монгол хүүхдийн оюуны хөгжлийн дундаж норматив үзүүлэлтийг тогтоож, хүүхдийн оюун ухааны хөгжлийг үнэлэн, дэмжих боломж бүрдэнэ. “Танака-Бине оюун ухааны сорил”-ын Монгол хувилбар боловсруулах судалгааны ажлыг Нагояа их сургуультай хамтран  боловсруулж буй бөгөөд боловсруулалтын шат бүрт Танака боловсролын хүрээлэнгийн заавар, зөвлөгөөг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү бид “Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбар”-ын гарын авлагуудыг эцэслэж, сүүлийн хувилбарыг бий болгосон. Ингэснээр Монгол хүүхдийн онцлогт тохируулсан, тохирцыг шалгасан, найдварт болон баталгаат чанар,  норматив тогтоосон, тест боловсруулах нарийн аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан судалгааны аргачлалтай болж байна.

“Танака-Бине оюун ухааны сорилын Монгол хувилбар” боловсруулах судалгааны ажлын дараалал

Судалгааны ажлын нэрХамрах хүрээХугацааЗорилго
1Туршилт судалгааУлаанбаатар хот 1-13 насны -68 хүүхэд2017.06.12-2017.06.16Сорилын эхний хувилбарын тохироцыг шалгах
2Урьдчилсан судалгааУлаанбаатар хот,Архангай аймаг –Батцэнгэл, Их тамир, Цэнхэр сум  1-16 насны 320 хүүхэд2017.11.05-2017.11.20Даалгавруудын тохироцыг шалгах, тэнцэх шалгуур, хариултын шалгууруудыг тогтох
3Үндсэн судалгааУлаанбаатар хот, Сэлэнгэ, Завхан, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл аймаг 1-16 насны 800 хүүхэд2018.10 сар-12 сарМонгол хүүхдүүдийн дундаж үзүүлэлт, гүйцэтгэлийн хувийг гаргах
4Давтан судалгааУлаанбаатар хотоос үндсэн судалгаанд оролцсон судлуулагчаас түүвэрлэж 3-10 насны 80 хүүхэд2019.4 сар-5 сарНайдварын зэргийг тодорхойлох