Тус төв нь эцэг эхчүүдэд хүүхдийн хөгжлийг дэмжих сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг Нагояа Их сургуулийн багш нартай хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа нь дараах хэлбэрээр явагддаг. Үүнд:
Хөгжлийн хоцрогдол болон сэтгэл зүйн асуудалтай холбоотой зөвлөгөө авахыг хүссэн 15-с доош насны хүүхэдтэй гэр бүл
Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхөд “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв дэх зөвлөгөө өгөх үйл ажиллагааны дараалал”-д харуулсан дарааллын дагуу ажиллаж байна.
Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа нь эцэг эхийн хүсэлтийг хүлээж авсанаар эхлэнэ. Хүсэлт хүлээж авсаны дараа ирсэн хүсэлтийг багийн гишүүдэд танилцуулж, тухайн кэйсийг хариуцах багшийг тодруулдаг. Кэйс хариуцах багшийг томилохдоо тухайн багшийн өөрийн санал болон ажлын ачааллыг харгалзан томилдог. Ингээд эхний уулзалтын товыг тогтоно. Эхний уулзалтаар эцэг эхээс хүүхэдтэй холбоотой шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулж, тулгамдаж буй асуудлыг нь сонсон ярилцана. Харин хүүхдээр “Танака-Бине оюун ухааны сорил” болон “Хүн зурах тест DAM” хийлгэж, тухайн хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин, давуу болон сул талыг нь илрүүлж, үнэлгээ хийнэ. Мөн бага насны хүүхэдтэй тоглонгоо ажиглах, сургуулийн насны хүүхэдтэй ярилцах зэргээр ажилладаг.
Үүний дараа Нагояа Их сургуулийн багтай онлайн кэйс хэлэлцүүлэг хийж, тухайн хүүхдийн одоогийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид хэрхэн дэмжиж ажиллах талаар төлөвлөгөө боловсруулж ярилцдаг. Дараа нь эцэг эхэд хүүхдийн талаар болон цаашид хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, дэмжлэг үзүүлж ажиллах талаар зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа нь сард 1 удаа уулзах буюу давтан зөвлөгөө өгөх байдлаар үргэлжилдэг.